Euphoria киноны жүжигчин Сидней Свинигийн шүтэн бишрэгчид түүний усанд орсон усыг авч чадах боломжтой боллоо. Савангийн хэлбэрээр.
Алдартнуудынхаа усанд орсон усыг худалдаж авахыг хүсдэг үнэнч фенүүд болон магадгүй сэтгэцийн гажуудалтай хүмүүст зориулсан урт хугацааны наргиан дээр тулгуурлан, Dr. Squatch компани Свинитэй хамтран «Bathwater Bliss» нэртэй саван гаргажээ.
Тус савангийн үндсэн орцонд “Сиднейн усанд орсон ус” гэж хошигнол болгон бичсэн бөгөөд үүнийг “байгалийн хамгийн сайхан сэрэл өдөөгч” гэж тодорхойлсон байна. Учир нь 100 азтай шүтэн бишрэгч Сидней Свинигийн усанд орсон усны түүхээр шингээсэн тус саванг худалдаалсан. Нэг үйлчлүүлэгчид зөвхөн нэг ширхэг л олгох бөгөөд Сидней Свинигийн «Bathwater Bliss» саван 6-р сарын 6-нд 8 долларын үнээр худалдаанд гаржээ. Худалдаанд гарсан даруйдаа бүгд дууссан байна.
Энэхүү саван нь чидун, тогтвортой дал модны болон кокосын тос, ши цөцгийн тос зэрэг саванжсан тос, байгалийн үнэртэн, Сиднейн усанд орсон ус, элс, гялтгануур, каолин шавар, далайн давс зэргээр бүтээгдсэн байна. Тайлбар дээрээ зөвхөн “Сиднейн” усанд орсон ус гэж дурдсан Ямартай ч ийм вирусын маркетинг аль хэдийн цахим орчинд шуугиан дэгдээж, хүмүүс ийм бүтээгдэхүүн хийх ёс зүй болон ариун цэврийн стандартыг ч ярилцаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх