Японы баруун өмнөд хэсгийн Токара арлын гинжин хэлхээний Акүсэки аралд Бямба гаригаас хойш 330 гаруй удаа газар хөдөлжээ. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Мягмар гаригийн 16:04 цагийн орчимд гинжин хэлхээний нэг хэсэг болох Тошима арал дээр 5.0 магнитудын хүчтэй, Акүсэки арлаас баруун өмнө зүгт 20 орчим километрийн гүнд болсон. Цунамийн аюул ажиглагдаагүй байна.
Тошима арал дээр сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд нийт зургаан удаа дөрөвдүгээр шатлалын газар хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ түвшинд ихэнх хүн цочирддог бөгөөд чичиргээ нь алхаж явахад мэдрэгддэг. Сүүлийн дөрвөн өдөрт гурав, дөрөвдүгээр шатлалын хүчтэй газар хөдлөлт 18, хоёрдугаар шатлалын хүчтэй газар хөдлөлт 74 удаа, нэгдүгээр шатлалын хүчтэй газар хөдлөлт 295 удаа дор хаяж бүртгэгджээ.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр хүн бэртэж гэмтсэн, барилгад хохирол учирсан тохиолдол байхгүй байна.
Токара арлын гинжин хэлхээ нь 12 арлаас бүрддэг бөгөөд долоод нь хүн оршин суудаг. Их хэмжээний хохирол учраагүй ч гэлээ байнгын чичиргээ оршин суугчдыг түгшээж байна. Одоогийн олон давтамжтай газар хөдлөлтийн шалтгаан хараахан тодорхой бус байгааг Кагошимагийн их сургуулийн судлаач мэдэгджээ. Идэвхжил хэзээ дуусах нь тодорхойгүй ч гэлээ түүхэнд бүртгэгдсэн газар хөдлөлтүүдээс харахад хэдэн өдрөөс долоо хоног хүртэл үргэлжлэх магадлалтай байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх