ОХУ-ын хууль тогтоогчид Украинд тулалдах цэргүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд харьяалалгүй хүмүүст зориулсан хуулийн төслийг Мягмар гаригт /2025.06.24/ баталлаа. Тодруулбал, харьяалалгүй хүмүүс гадаадын иргэдийн адил цэргийн албанд элсэх хүсэлт гаргаж болно. Цэргийн алба хаасан тохиолдолд тэр хүмүүс хялбаршуулсан журмаар ОХУ-ын иргэншил авах хүсэлт гаргах эрхтэй болно.
Хууль зүйн яам өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд Төрийн думын доод танхимын гишүүд хоёр, гурав дахь хэлэлцүүлгээрээ батлав. Шинэчлэн баталсан хуулийн төслийн дагуу цэргийн алба, батлан хамгаалахын тухай болон бусад бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орох юм. Дараагийн алхам нь хуулийн төслийг Холбооны дээд танхимын зөвлөлд шилжүүлнэ. Эцэст нь ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурна.
Хууль хэрэгжиж эхэлснээр харьяалалгүй 5000 хүнийг цэрэгт татна гэж найдаж байна. Зөвхөн 2024 онд л гэхэд харьяалалгүй 90 мянган хүн Орост нэвтэрчээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны тайлан харвал гадаадын иргэн, харьяалалгүй иргэн нийлсэн 5.93 сая хүн 2024 онд ажилд орохоор бүртгүүлсэн байна. Тэдний нэг хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авчээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх