Өмнөд Солонгосын Хойд Жоолла мужийн Иксан хот дахь нэгэн орон сууцны барилгад агааржуулагч дэлбэрсэн хэрэг /2025.06.25/ 19:10 цагт гарсан. Орон сууцны дөрөвдүгээр давхарт дэлбэрэлт болж, ойролцоох байшингийн шилэн тагт, доор байсан машинуудын цонх хагарсан.Тухайн орон сууцанд амьдарч байсан гадаадын долоон иргэн дэлбэрэлтийн дараа сураггүй алга болжээ. Тэд хууль сахиулах байгууллагынхантай орооцолдохгүйн тулд хэргийн газраас зугтсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Гэвч Өмнөд Солонгосын цагдаа нар тэднийг эрэн хайж байна. Цагдаагийн байгууллагын мэдээлээд байгаагаар тэд мод боловсруулах болон барилгын ажилчид гэжээ.
Засварын мэргэжилтэн агааржуулагчийн системд шалгалт хийж байх үед уг дэлбэрэлт болжээ. Оршин суугчдын нэг нь энэ үеэр төхөөрөмжийг асаасан нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж магадгүй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх