Цахим мэдээ
Мэдээ

Ц.Идэрбат гишүүн: "2025 онд бүсийн хэмжээнд хийгдэх автозам, засварт онцгой анхаарч ажиллаж байна."

Энэ жил Улаанбаатар- Чингис- Чойбалсан, Баруун-Урт - Бичигт боомт чиглэлд шинээр барих, засварлах ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хийгдэнэ.

Үүнд:

- #УЛААНБААТАР - ЧИНГИС ХОТ

1. Улаанбаатар-Багануур хооронд 101.3-аас 113.3 дахь км хүртэл нийт 12 км

2. Багануур-Цэнхэрмандал хооронд 178-оос 182 дахь км хүртэл 4 км,

3. 189-өөс 193 дахь км хүртэл /Цэнхэрийн гуанз орчим/ 4км

4. Чандганы талаас Чингис хот хүртэл /285-аас 333 км/ нийт 40 км,

- Төсөв: Дэлхийн банкны санхүүжилт

- Явц: Гүйцэтгэгч шалгарсан

#ЧИНГИС ХОТ- ЧОЙБАЛСАН

1. Дорнод аймгийн Булган сумын орчим 30 км зам засвар

- Төсөв: Улсын төсөв

- Явц: Ажил эхэлсэн

Тайлбар: Хэдийгээр төсөв нь 3 хуваагдаж тавигдсан ч ( 30 км-ын хувьд заавал 3 жил гэхгүйгээр гүйцэтгэгч компани сайн чанартай хийж дуусгавал хөрөнгийг нь шийдэх боломжтой гэдгийг Сангийн яамтай тохирсон байгаа.

2. 50 км автозамын засвар

- Төсөв: Дэлхийн банк

- Явц: Гүйцэтгэгч шалгарсан.

Гэрээ хийхийн өмнө гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөх ажил 14 хоног үргэлжилнэ гэсэн явцтай байгаа болно.

#Баруун -Урт - Бичигт боомт

1. Сүхбаатар аймгийг Баруун -Урт-Бичигт боомтой холбох автозам

- Төсөв: Улсын төсөв

- Явц: Гүйцэтгэгч шалгарсан.

06 дугаар сарын 28-нд ажил эхэлнэ

СЭТГЭГДЭЛ Үлдээх