Цахим мэдээ
Мэдээ

“Хан-Уул дүүрэгт Теле камерын хяналтын дэд төв ашиглалтад орлоо”

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл дамжуулах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 1500 хүртэл камер хянах хүчин чадалтай сервертэй Теле камерын хяналтын дэд төв ашиглалтад орлоо.

“Ухаалаг хот” болон “Цахим шилжилт”-ийн бодлогын хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 180 м.кв талбай бүхий, техник, сервер, хяналт нийт 11 өрөөтэй. Мөн “NX Witness”, “IREX” зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг хяналтын системүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх