Цахим мэдээ
Мэдээ

БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Оу-ын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийлээ

 Лий Жүн Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг энэ оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, албан уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч П.Баянзул нар оролцов. 

Энэхүү уулзалтаар БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж /ODA/-аар Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний газар хамтран 2023-2027 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавх бэхжүүлэх, дижитал нотлох баримт шинжлэх тоног төхөөрөмж, лабораторийг шинэчлэх” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх