“Улаанбаатар хотын дугаар тоот гудамжинд тоосго барьж айлган сүрдүүлсэн үл таних эрэгтэй намайг хүчиндсэн” гэх дуудлага мэдээлэл 6-р сарын 24-ний шөнө 03.00 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Нэр бүхий иргэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних эрэгтэй хүн тоосго барьж, айлган сүрдүүлж, хүчиндсэн уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна.
Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой байж, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх