“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцэг жагсаал зохион байгуулжээ.
Жагсаалын үеэр 16 хүн амь үрэгдсэн гэжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь цагдаа нарын гарт амиа алдсан гэж тус байгууллага мэдэгдсэн байна.
Кени улсын Хүний эрхийн үндэсний комисс (KNCHR) мэдэгдэл хийхдээ “Жагсагч, сэтгүүлч, цагдаа зэрэг 400 гаруй хүн бэртэж гэмтсэн” тухай мэдээлэлсэн. Тус комисс мэдэгдэл хийхдээ жагсаалын үеэр олон тооны цагдаа дайчилж, резинэн сум, жинхэнэ сум, усан буу зэргээр хэт их хүч ашигласны улмаас олон хүн гэмтэж бэртсэн хэмээжээ.
Цагдаагийн бие даасан хяналтын газар “IPOA” мэдэгдэл хийхдээ жагсаалуудын үеэр дор хаяж 61 хүн баривчлагдсан гэжээ. Жил гаруй хугацааны өмнө Кени улс даяар татварын хуулийн төслийг эсэргүүцсэн томоохон жагсаал явагдсан. Тэрхүү жагсаалын үеэр цагдаа нар нийслэл Найробид жагсаж буй хүмүүсийг нулимс асгаруулагч хий, усан буугаар тараах гэж оролдсон. Өнгөрсөн жилийн жагсаалуудын улмаас 60 орчим хүн амь үрэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх