Цахим мэдээ
Мэдээ

Далай лам 90 насны ойгоороо Буддын шашны томоохон цугларалтад оролцоно

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын 90 насны ойн баяр ирэх сарын 6-нд тохионо. Энэ өдрийг угтан тэрбээр Энэтхэгийн Химачал Прадеш мужид болох Буддын шашны зүтгэлтнүүдийн гурван өдрийн томоохон цугларалтад оролцож үг хэлнэ. 2019 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй уг чуулганд Буддын шашны 100 гаруй удирдагч оролцох юм.

Буддын шашны зүтгэлтнүүдийн чуулганы үеэр үг хэлэхдээ өөрийн залгамжлагчийнхаа талаар мэдээлэл өгнө гэж Далай ламын дагалдагчид найдаж байна. 

Далай лам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ярилцлага өгөхдөө 110 нас хүртлээ амьдарч чадна гэж мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн жил АНУ-д өвдөгний мэс засал хийлгэснээс нь хойш дагалдагчид нь түүний эрүүл мэндэд санаа зовох болжээ.

Өмнөх Далай лам дөнгөж 58 насандаа таамаглаж байснаас эрт таалал төгсч байв. Түүнийг 1933 онд таалал төгссөнөөс нь хойш дөрвөн жилийн дараа XIV Далай ламыг тодруулсан байдаг. Мөн Холливудын од Ричард Гир, Энэтхэгийн парламентын асуудал эрхэлсэн сайд Кирен Рижижу болон бусад албаныхан оролцох төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх