Цахим мэдээ
Мэдээ

K-pop охидын хамтлагийн 1-р үеийн Baby V.O.X уран бүтээлээ дахин эхлүүлж, тоглолтоо хийнэ

1-р үеийн K-pop охидын хамтлаг Baby V.O.X энэ жил уран бүтээлээ дахин эхлүүлж, бие даасан тоглолт хийхээр болжээ.

2025 оны есдүгээр сарын 26–27-нд Сөүл хотод тэдний бие даасан тоглолт болох бөгөөд энэ нь 2023 оны 12-р сард болсон "KBS Gayo Festival"-д дахин нэгдсэн үеэс хойших анхны томоохон тайзны эргэн ирэлт байх юм.

Baby V.O.X: albums, songs, concerts | Deezer

Baby V.O.X өмнө нь 30 жилийн ойд зориулсан тоглолт хийх талаар мөн ярьж байсан бөгөөд шинэчлэн найруулсан (remastered) цомог гаргах тухай MBC-ийн "Point of Omniscient Interference" нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан байдаг.

Мөн тэд энэ оны нэгдүгээр сард “Why” болон “Game Over” дууныхаа 2025 оны шинэ хувилбарын клип-ийг гаргаж, фенүүдээ хуучны дурсамж руу буцаан аваачсан билээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх