Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга болж, Испани, Нидерландын шигшээ багууд анхны түрүүгээ хүртлээ. Сүхбаатарын талбайд нийтдээ 50 мянга гаруй хүн үзэж сонирхожээ.
Дэлхийн аваргын сүүлийн өдөр, финалын тоглолтууд ч монголчуудын хувьд мартагдахааргүй зүйл болж өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн финалд мэдээж үлгэрийн эзэд Монголын шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын багтай хүчийг үзсэн. Зохион байгуулагч орон, ард түмнийхээ дэмжлэгээр даль жигүүр ургуулсан Монголын баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн ч Нидерландын шигшээ баг финалд илүү байлаа. "Улбар шарууд" дэлхийн аваргын анхны түрүүгээ хүртэв.
эмэгтэйчүүдийн шилдэг тоглогчоор, хувь үзүүлэлтээрээ дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын Нортже Дриссен тодорсон. Бэлгэдлийн багт түүний хамтаар "дайчин гүнж" О.Хулан, Канадын Саиша Грант-Аллен нар багтсан юм.
Эрэгтэйчүүдийн финалд Испани, Швейцарийн багууд учраа таарч, Испани 21-17 гэсэн харьцаатай буулган авсан.
СЭТГЭГДЭЛ Үлдээх