Цахим мэдээ
Мэдээ

Анна Винтур 37 жилийн дараа “Vogue” сэтгүүлийн ерөнхий редакторын албаасаа буулаа...

Тэрээр ийм төрлийн сэтгүүлийн аль ч редактораас илүү удаан ажилласан бөгөөд цаашид өөрийн сэтгүүлдээ “Дэлхийн мэдээний редакци”-ийг удирдана. Мөн “Conde Nast” хэмээх толгой компанидаа контент хариуцсан захирлаар ажиллана. Ялангуяа сэтгүүлийнхээ газрын теннис ба театрын сэдвийг хөндсөн редактораар "үүрд" үлдэхээр төлөвлөж байна гэж тэр хэлжээ. Дэйм Анна Винтур урт карьерынхаа туршид загварын салбарын хамгийн алдартай, нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ.

Anna Wintour tells King Charles she has no plans to stop working - BBC News

2017 онд Хатан хаан II Елизавета түүнийг загварын ертөнц, сэтгүүлзүйн салбарт өндөр амжилт гаргасных нь төлөө “Хатагтай” хэргэм олгож байсан бөгөөд энэ оны эхээр Чарльз хаан “Нэр хүндийн хамтрагч” цол хүртээв.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх