Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өөрийн цахим хуудастаа хандан Хариуцлага хүлээж ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэлтэй залуучуудыг харлуулах мэдээ их явж байна. Нийслэлд баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг. Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж, дуртай газраа хашаалчихдаг. Тэдний дунд томоохон компаниуд ч бий. Эдгээр зөрчлүүдийг арилгахын төлөө бид шат дараатай арга хэмжээ авч байгаа. Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэх асуудал гарч байдаг. Харин хэвлэл мэдээлллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэлээг зориуд тараахыг тэвчихгүй ээ. Миний бие ажил авснаас хойш хууль дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна. Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм мэдээллийг түгээхийг зогсоохыг хүсье гэжээ.
Залуу боловсон хүчин, чамгүй том алба хашиж байгаа ч хууль дүрэм журамд нийцүүлэн ажилласныхаа төлөө олон дайсан ч өөртөө бэлдэж ээ. Улс төрч болоод өндөр албан тушаалтнуудыг элдэвлэж, залхаан цээрлүүлж айлган сүрдүүлж албан тушаалаас нь мулталдаг олон жишээ бий. Түүнийг ч энэ арга заль тойролгүй дайрчээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх