Төрийн дээд өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлого хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ өнгөрсөн жилийнхээс буурчээ

Тодруулбал, түүний жилийн орлого 2023 онд 124 сая 975 мянган төгрөг байсан бол 2024 онд 66 сая төгрөг болсон байна. 900 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2024 онд 561 сая 699 мянган төгрөг болж багасжээ.
Мөн хадгаламждаа 900 сая төгрөгтэй байсан бол 339 саяар буурч, 651 сая төгрөг болсон байна. Харин тэрбээр Mercedes Benz ML320 автомашинаа сайжруулж, Mercedes Benz, GLE 400 болгосон байгаа юм.
- Өөрийн орлого: 66 сая төгрөг /жилээр/
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 8.8 сая төгрөг /жилээр/
- Үл хөдлөх хөрөнгө: 162 сая төгрөг /орон сууц-1, зуслангийн байшин-1/
- Тээврийн хэрэгсэл: 501.7 сая төгрөг /Mercedes Benz, GLE 400- 1, Harley Davidson мотоцикл-1, Lexus, 570- 1/
- Үнэт эдлэл: 100 сая төгрөг
- Хадгаламж: 561.7 сая төгрөг гэж мэдүүлжээ.
- Мөн тэрбээр "Аялал жуулчлалын Илт Хан" ХХК-ийн 58 хувийг эзэмшиж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ХОМ...

Тодруулбал түүний жилийн орлого оныхоос дөрөв дахин өсөж тэрбум болжээ
- Өөрийн орлого: 1 тэрбум төгрөг /жилээр/
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 145.3 сая төгрөг /жилээр/
- Үл хөдлөх хөрөнгө: 5 тэрбум 900 сая /орон сууц-2, үйлдвэрлэлийн зориулалтай барилга - 1/
- Тээврийн хэрэгсэл: 120 сая төгрөг /Mercedes Benz, S400- 1/
- Мал, амьтан: 283 сая 676 мянган төгрөг /адуу - 90/
- Газар: 5 сая төгрөг /Эзэмших-0.07га-1/
- Үнэт эдлэл: 230 сая төгрөг
- Хадгаламж: 314 сая 236 мянган төгрөг
- Хандив: 923 сая 530 мянган төгрөг гэж мэдүүлжээ.
- Мөн тэрбээр "Севен три студи" ХХК-ийн 100 хувь, "Шинэ талст" ХХК-ийн 70 хувийг эзэмшиж байна. "Голомт банк" ХК-ийн хувьцаатай ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатарын ХОМ...
СЭТГЭГДЭЛ Үлдээх