Цахим мэдээ
Мэдээ

Хэт дулаарлаас болж Францад 1900 сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ...

Харин Франц улсад Даваа гаригт 200 орчим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байсан бол нэг өдрийн дотор 1900 болж огцом нэмэгдэв. Цаг уурчдын мэдээлж буйгаар Мягмар гаригт зарим бүс нутагт 40-41 хэм хүрчээ. Эйфелийн цамхагийн төмөр хэт халахаараа тэлдэг, үүнээс болж цамхаг үл ялиг хазайх асуудал гардаг аж. Энэ нь цамхагийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй ч гэлээ аялагч, жуулчдыг хамгийн дээд давхар руу нь гарахыг хориглоод байна.

Европ даяар хэт халалт ердийнхөөс илүү эрт эхэлснийг цаг уурчид онцолж байна. Хэт халалтын улмаас Итали улс гадаа ажиллахыг хориглож, Франц улс сургуулиудаа түр хаасан бол Турк улс ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Түүнчлэн Испанийн зарим хотод 40 хэм давж халж, түүхэнд байгаагүй халуун зургадугаар сарыг үджээ.

Европын агаарын хэм дэлхийн өсөлтийн дундаж хурдаас хоёр дахин хурдтай нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий 10 жил тутамд 0.2 хэмээр дулаарч байвалЕвроп тив мөн адил хугацаанд 0.4 хэмээр дулаарч байна гэсэн үг. Ингэснээр тус тив хамгийн хурдацтай дулаарч буй тив болоод байгааг Европын холбооныКоперникын цаг уурын өөрчлөлтийн алба мэдээлэв.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх