Цахим мэдээ
Мэдээ

 "Squid Game" цувралын гуравдугаар улирал эхний гурван өдөртөө үзэлтийн тоогоор дээд амжилт эвдэж, дэлхийг байлдан дагууллаа 

Амьд үлдэхийн төлөөх тэмцлийн сэдэвт, триллер жанрын тус бүтээлийн үзэлт гурван өдөрт 60 сая давсан нь Netflix-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай нээлт болоод зогсохгүй дэлхийн 93 улсад топ 10-ын эрэмбийн нэгдүгээрт жагссан аж.

Харьцуулбал "Squid Game"-ийн хоёрдугаар улирал гарсан эхний дөрвөн өдөрт 68 сая үзэлт бүртгэгдэж байсан юм.

Солонгос контентод олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй Netflix-ийн хувьд энэ эрчээ хадгалж, ижил өндөр амжилттай уран бүтээлүүдээр дэлхий нийтийн сонирхлыг татан амжилт байгууллаа.

"Squid Game"-ийн төгсгөлийн улирал шүүмжлэгчид, үзэгчдээс авсан үнэлгээний хувьд базаахгүй байгаа ч сошиал сүлжээнд дэлхийг хамарсан хэлэлцүүлгийн сэдэв болоод байна. Түүнчлэн "Squid Game"-ийн Америк хувилбарыг бүтээх ажил эхэлсэн бөгөөд алдарт Дэвид Финчер найруулагчаар нь ажиллах тухай мэдээлэл гараад байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх