Цахим мэдээ
Мэдээ

Атлантын далай руу үсэрсэн аавын үйлдэл дэлхий нийтийн сэтгэлийг хөдөлгөлөө...

Энэ үйл явдал 2025 оны 6 дугаар сарын 29 ны өдөр Багамын арлуудаас Флорида руу аялж явсан Диснейлэндийн “Disney Dream” нэртэй аварга том хөлөг онгоцон дээр болсон байна. Өглөөний 11.45 цагийн орчимд 5 настай бяцхан охин хөлгийн дөрвөн давхраас унажээ.

May be an image of 3 people, submarine and boat

Охиноо унахыг харсан аав ямар эргэлзээгүйгээр араас нь үсэрчээ. Энэ хэсэг нь Атлантын далайн өмнөд хэсэг, Карибын тэнгисийн бүс нутагт багтдаг. Эх газраас 300 орчим км-ын зайд, тэнгисийн хамгийн гүнзгий бөгөөд аюултай хэсэгт ордог байна.

Яг энэ орчимд усанд сэлэлтийн тамирчин ганцаараа унахад амьд үлдэх магадлал 28 хувь гэж тооцоолсон байна. Харин аав, охин хоёр бүтэн 20 минутыг өнгөрүүлсэн бөгөөд аврах завь ирэх хүртэл тэд усан дээр тогтжээ. Хэдийгээр 20 минут бага сонсогдож байгаа боловч өндөр давлагаатай, хүйтэн усанд, охиноо үүрээд ийм хугацаанд тогтоно гэдэг нь асар их тэсвэр, тэвчээр шаарддаг байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх