Европын аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болсон тул НАТО батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан Дани улс цэрэг татлагын системд өөрчлөлт оруулсан юм. Тус улсын парламентаас баталсан шинэ журмын дагуу эмэгтэйчүүд сугалааны системээр цэрэгт татагдана. Өмнө нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд сугалааны системээр цэргийн албанд элсдэг байсан бол одоо эмэгтэйчүүдийг татах болно гэжээ. Өмнө нь эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр цэрэгт явдаг байсан. Шинэ журмын дагуу эхлээд сайн дурынхныг цэрэгт татаад, үлдсэн орон тоог сугалааны системээр бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн тоо квотдоо хүрээгүй тохиолдолд сугалааны систем ашиглана гэсэн үг.
Дани улс 2024 онд 4700 орчим эрэгтэй, эмэгтэй холилдсон цэрэг татсан. Тэдний 24 орчим хувь нь сайн дурынхан байжээ. Шинэ журам хэрэгжээд эхэлбэл 2033 он гэхэд жил бүр цэргийн алба хааж байгаа хүний тоо 6500 болж өсөх төлөвтэй байна. Одоогоор Дани улсын армид 9000 орчим мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байна.
"Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харвал хугацаат цэргийн алба хаагчийнхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд зөвхөн эрчүүд гэлтүй эмэгтэйчүүд ч хувь нэмрээ оруулах ёстой. Энэ бол эерэг өөрчлөлт" гэсэн байр суурийг армийн сайн дурын албан хаагчид ярьж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх