Хөгжмийн наадмын үеэр өдөрт 40,000 үзэгч хүлээн авах ба үүний 2000 нь хөгжмийн аялал жуулчлалаар зорин ирж буй жуулчид байх юм. Түүнчлэн 4000 ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллах ба ингэснээр нийслэлийн эдийн засагт нийт ₮8-₮10 тэрбумын нэмүү өртөг бий болно гэж тоцоолсон байна.
Playtime хөгжмийн наадам нь амьд хөгжим, электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэйгөөрөө онцлог юм. 2024 оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх ба хөтөлбөр нь Азийн тэргүүлэх фестивалийн хэмжээнд хүрсэн.
Тодруулбал, нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ хүргэх ба өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин их буюу 21 улсын 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 50 хамтлаг, уран бүтээлчид гадаадаас оролцохоор зохион байгуулжээ.
“Earth. Music. Art. Love” уриан дор залууст хөгжим, урлаг, соёлоор дамжуулан эерэг хандлагад уриалдаг уг хөгжмийн наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг.
Хог хаягдал: Наадмын хог хаягдлыг ангилагдан дахин боловсруулдаг ба олон удаа ашиглах боломжтой reusable cup нь наадмын нэгэн соёл юм.
Таримал ой: Дээрх үзэл санаагаа улам бататган Налайх дүүрэгт байрлах шинэ талбайдаа мод, ургамал тарин таримал ойг нэгээр нэмж буй. Түүнчлэн Монгол орны экосистемийг дэмжих, танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна.
Өв соёл: Мөн талбайн төлөвлөлт Монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй байх ба тайзнуудын конcепц, шийдлүүдэд Монгол өв соёлыг агуулсан элементүүд шингээж буй.
Зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль юм. Энэхүү хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, stand-up комедианууд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш явагдана.
НЗДТГ-аас жил бүр ажлын хэсэг байгуулж наадмын аюулгүй байдал, онцгой байдалд анхаарч үзэгчдийг тав тухтай орчинд цагаа өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласаар ирсэн.
Стратегийн түнш: АПУ, Хаан банк, MCS CocaCola, Carrefour,
Ивээн тэтгэгчид: Borgio, Calvet,Velvet, Jack daniels, Red bull, Heineken, Novotel, Relx, Icemark, Shoppy, Skytel, Sisley, Toki, Freshpack, Аgula даатгал, UBCab, Ecoflow
Дээрх дурдсан олон хамтрагч байгууллагууд Playtime хөгжмийн наадмыг Азийн тэргүүлэх фестиваль болоход үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Ногоон тогтвортой хөгжлийн” үзэл санааг үйл ажиллагаандаа шингээн ажиллаж байна
СЭТГЭГДЭЛ Үлдээх