Цахим мэдээ
Мэдээ

Puff Diddy-гийн бэлгийн мөлжлөгийн хүний худалдаа болон зохион байгуулалттай гэмт хэргийн хуйвалдаан гэх 2 том, хүнд хэргүүдэд буруугүй гэж үзжээ.

Шон “Дидди” Комбсын шүүх хурал тавдугаар сарын 5-наас эхэлж, 2025.07.02 эцсийн шийдвэрээ гаргалаа. 12 шүүгчийн ​​бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх түүний ихэнх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнийг бусдын биеийг үнэлүүлэхээр муж хооронд тээвэрлэсэн гэх хүнд гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Харин гэмт бүлэглэл зохион байгуулсан, бэлгийн наймаа хийсэн гэх хамгийн ноцтой, хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэх шийвэрийг гаргасан байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд баривчлагдсанаасаа хойш удаан хугацаанд өөрийгөө буруугүй хэмээн нотолсоор байжээ.

Дидди одоогоор шоронд байгаа шүүгч түүнийг батлан ​​даалтад гаргахыг татгалзсан.  Аравдугаар сарын 3-ны өдөр түүний ялын хугацааг тогтооно. 20 хүрт.эл жилийн хорих ял оноож магадгүй. Эс бол 4-5 жилийн ял авах магадлалтай байгаа юм. Гэхдээ энэ хугацаа өөрчлөгдөж магадгүй хоригдсон хугацаа нь түүний ялын хугацаанд тооцогдоно.

СЭТГЭГДЭЛ Үлдээх