BTS ирэх онд фэнүүддээ зориулсан томоохон төлөвлөгөөгөө зарлалаа.
Өчигдөр BTS-ийн бүх долоон гишүүн Weverse Live шууд дамжуулалтаар хамтдаа оролцож, цэргийн албаа дуусгасны дараах ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцлаа.
Шууд дамжуулалтын үеэр тэд 2026 оны хавар шинэ цомог гаргана гэж биечлэн баталсан бөгөөд энэ нь 4 жилийн дараах анхны бүрэн бүрэлдэхүүнтэй цомог болох юм. Мөн дэлхийн шинэ аялан тоглолт хийхээр бэлтгэж буйгаа дуулгасан.
Өнгөрсөн сард The Korea Herald BTS-ийг 2026 оны 3-р сард эргэн ирэлт хийх гэж байна гэж мэдээлсэн ч BIGHIT MUSIC тухайн үед “Эргэн ирэх албан ёсны тов хараахан тогтоогдоогүй байна” хэмээн хариулж байсан.
СЭТГЭГДЭЛ Үлдээх