Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгос 11 мянган цэрэг илгээснээс 4 000 нь амь үрэгдэж, бэртэж хүнд нөхцөлд байгаа гэх мэдээлэл гарч байжээ. Энэ удаагийн шинэ гурван дахин нэмэгдэл нь ирэх саруудад илгээх төлөвлөгөөтэй байна.
Украин, АНУ, Өмнөд Солонгос болон барууны тагнуулын байгууллагууд уг мэдээллийг нарийн хянаж, энэ алхам нь хөрш орнууд болон бүс нутагт шинэ аюулын дохио болохыг анхааруулж байна.
Тагнуулын агентлагийн үзэж буйгаар Хойд Солонгосын Сунан нисэх онгоцны буудалд зургадугаар сарын 4-нд Ил‑76 тээвэр онгоцууд байрласан бөгөөд үүнийг “дараагийн удаагийн хөдөлгөөнд бэлдэж байна” гэж дүгнэсэн. Мөн тавдугаар сарын 18-нд Дунай боомтод “Ропуча” хөлөг онгоцыг цэргүүдийг тээвэрлэхэд ашиглах байдлаар байрлуулсан нь маршрутыг дахин ашиглаж байгаа нь батлагдлаа.
Энэхүү үйл явц нь Хойд Солонгос болон Оросын цэргийн харилцаа улам гүнзгийрч буй нэг илэрхийлэл юм. Цэрэг техникийн бэлтгэн нийлүүлэх, цэргийн хүн хүчний солилцоо, олон талт хамтын ажиллагааны үргэлжлэл цаашдаа байна хэмээн таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх