Дулаан хувцас, бэлэн мөнгө, хоол хүнсээ сайн базаасан байхад аялал тань болоод явчихна гэвэл маш том эндүүрэл. Замд гарах гэж бужигнаж байх зуур мартагдаад үлддэг, энгийн мэт боловч чухал зүйлс
Нарны шил- Үргэлж муухай харж явах, духан дээрээ үрчлээтэй болохыг хэн ч хүсэхгүй шүү.
Хөнжил - Сэрүүн үед нөмрөөд явах эсвэл гадаа суухдаа дэвсэх нимгэн хөнжил баглаарай
Халуун, хүйтэн барьдаг аяга- Одоо хүртэл амнаасаа дамжуулж уудаг арга хойно хоцрогдсон.
Дулаан хувцас - Бороо нэвтэрдэггүй куртик, дулаан өмд, цамц болон түрийтэй гутал зэргээ баглаарай
Углааш- Өмсөөд буухад хялбар, юм юман дээр зохицох боломжтой мөн халтар болсон ч цэвэрлээд өмсөх хамгийн хялбар шийдэл
Мини эмийн сан- Машинд удаан явах, хоол шингэхгүй байх зэрэг хүндрэл үүсэх боломжтой тул өөрийн биед таасан эмийг авч явах.
Бэлгэвч- Утас, камер зэргээ уснаас хамгаалахын тулд хэрэглэх боломжтой. Усан дотор бичлэг хийхийг хүсвэл туршаад үзээрэй.
Гар ариутгагч, спирт- Ямар ч нян бактериас сэргийлэх болно. Цаашид ч халааснаасаа салгалгүй авч явна гэдэгт итгэлтэй байна
Хөгжим тоглуулагч /speaker/, Хөзөр- Хол замд, эсвэл байрласан газартаа бага зэрэг амьд харилцаа үүсгэх тийм ч хэцүү биш шүү
Цахилгаан хэрэгслүүд- USB, Powerbank
СЭТГЭГДЭЛ Үлдээх