Цахим мэдээ
Мэдээ

ХӨСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР АНАГААХ УХААНЫ ДОКТОР С.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

Эрүүл мэндийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Энхболдыг томиллоо. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд нь:

-1997 онд Анагаах ухааны их сургууль

-2007 онд Япон улсын Нагояагийн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын мастер

-2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрүүл мэндийн салбарт ажилласан байдал:

-2000-2001 онд Анагаах ухааны дээд сургууль, багш

-2001-2005 онд ЭМЯ, мэргэжилтэн

-2005-2008 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга

-2008-2011 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга 

-2011-2013 онд ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга

-2014-2015 онд ХӨСҮТ, дэд захирал 2015-2016 онд НЭМХ, албаны дарга

-2016-2017 онд ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

-2017-2021 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч

-2021-2025 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч

СЭТГЭГДЭЛ Үлдээх