Цахим мэдээ
Мэдээ

Ерөө голд 41 настай эрэгтэй живж амиа алджээ....

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т/   “Ерөө” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар  /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх