Цахим мэдээ
Мэдээ

Хуурамч дипломтой гэж буруутгагдсан багш амиа хорложээ...

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын дунд сургуулийн математикийн залуу багш “хуурамч диплом ашигласан” хэрэгт буруутгагдан нийт 126 сая төгрөгийг улсад эргүүлэн төлөх шаардлагатай болжээ.
Их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болсон тэрбээр сэтгэл санааны хямралд орж, амиа хорлосон байна. Тухайн багш 2008 онд 750 оноотойгоор МУИС-д элсэн суралцжээ. Төгсөх жилдээ ар гэрийн шалтгаанаар хоёр кредит хичээлээ үзэж чадаагүйн улмаас бакалаврын дипломоо аваагүй байна. Харин  “диплом авч, гаргаж өгнө” гэсэн хүнд мөнгө төлж дипломтой болжээ. Сумандаа амжилттай ажиллаж байсан түүнийг төрд ажилласан 12 жилийнхээ цалинг эргүүлэн төл гэх шүүхийн тогтоол гарсан нь ар гэрт хэцүүхэн мэдээг дуулгажээ. Эхнэр 4 хүүхдээ тэжээхэд хүнд болж, боловсролын салбарт хүүхдийн төлөө хичээж ажилласан бүх хөдөлмөрийг нь үнэгүйдүүлсэнд харамсаж, улсад учруулсан хохирлоо амь насаараа төлөхөөс өөр аргагүйд хүрсэн гэх утгатай гэрээслэл үлдээжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (82.144.201.2)
    Ямар харамсалтай мэдээ юмб дээ. Улсад ямар хор уршиг учруулсан юмб, харин хүүхдэд эрдэм ном сургасан юм биш үү...Төрийн хулгайч, луйварчдаа барьж шийтгэхгүй байж энэ багш эмэгтэйг яаж харлуулж, сэтгэл санаанд нь ямар их дарамт үзүүлэв, манайханд бодох юм их бншүү!!!
    2025 оны 07 сарын 04 | Хариулах