Цахим мэдээ
Мэдээ

Майкл Мэдсен 67 насандаа таалал төгсжээ...

Найруулагч Квэнтин Тарантиногийн “Kill Bill”, “Reservoir Dogs” кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин энэ жил 67 нас хүрээд байсан юм. Амьсгал хураасан жүжигчнийг Пүрэв гарагийн өглөө Калифорни мужийн Малибу хот дахь гэрээс нь олсноо Лос-Анжелесын шрифийн албаны ахлагч Кристофер Жауреги мэдээлжээ.

 Мэдсений хөндлөнгийн ямар нэг нөлөөгүй нас барсан гэж үзэж байгаа юм

Түүний менежер Рон Смит зүрхний шигдээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Мэдсений урлагийн замнал 1980-аад оноос эхэлж, голдуу бага төсөвтэй 300 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг. Найруулагч Тарантино, жүжигчин Мэдсен нар 1990-ээд оноос хойш тэр найруулагч Квэнтин Тарантиногийн "Reservoir Dogs" ", "Kill Bill", ", "The Hateful Eight" зэрэг кинонуудад дүр бүтээснээрээ алдаршиж байжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэр "Resurrection Road", "Concesion and Cookbook for Southern Housewives" кинонууд тогложээ. Мэдсенийг "Холливуудийн хамгийн алдартай, олон хүмүүст үгүйлэгдэх жүжигчдийн нэг байсан" хэмээн тэд мэдэгдэлдээ дурсжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх