Монгол улсын гавъяат жүжигчин Н.Батцэцэг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртэхээр болжээ.
Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна. О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Уран сайхны кино
- "Эх бүрдийн домог" гол дүр Нарангарвуу ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1973)
- "Хүний амь" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1975)
- "Дэгдээхэй нас" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1976)
- "Суварган цэнхэр уулс" гол дүр сурвалжлагч Солонго ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1977)
- "Хатанбаатар" Гүнчинхорлоо ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1978)
- "Тойрох хуудас" гол дүр Дэлгэр инженер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1979)
- "Гэрлэж амжаагүй явна" гол дүр Оюутан Сүрэн ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1980)
- "Газарчин" Герман, Монголын хамтарсан кино, гол дүр Индиан бүсгүй ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1981)
- "Гийнгоо" орчуулагч туслах ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1982)
- "Тэмцлийн оч" Сувд 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1984)
- "Фронтод явах өргөдөл" Дэлгэр гол дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1985)
- "Сахиус уу, сахиул уу" туслах дүр Японы нарийн бичгийн дарга ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1986)
- "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" Гол дүр Цэлмэг ("Монголжин" студийн бүтээл 2000)
- "Хааны сүүлчийн хатан" гол дүр Гэнэнпил хатан ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 2000)
- "Цагаан сүүний домог" гол дүр- Монголжин хатан ("Хийморь " студийн бүтээл 2000)
- ”Вансэмбэрүү” гол дүр - Гүнжээ (“Монголжин” студийн бүтээл 2002)
- "Жинжиймаа" гол дүр- Жинжиймаа ("Монголжин" студийн бүтээл 2003)
- "Мэлмий" гол дүр-Хатан ижий ("Монголжин" студийн бүтээл 2003)
- "Сийлэн бөөр" гол дүр- Сийлэн ("Монголжин" студийн бүтээл 2004
- "Хэен Хуар" гол дүр-Дарь ("Монголжин" студийн бүтээл 2004)
- "Уучлаарай хайрт минь" гол дүр-Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
- "Би чамайг хэзээ ч мартахгүй" гол дүр- Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
- "Халгай"
- "Луйвар" гол дүр-УИХ-ын гишүүн (Найруулагч Цогтбаяр 2014)
- "Цэн тогоруу" 2-р дүр-Төгсөө, Ерөнхий продюсер (2014)
- "Сүүлчийн шөнө" гол дүр- Саянцэцэг (Найруулагч Наранбаатар 2014)
- "2000" кино Хатан (УГЗ П.Батсайханы бүтээл 2018)
- "Бууны сумыг буцааж болдоггүй" "Монголкино" үйлдвэрийн бүтээл, туслах дүр-Дарь өмгөөлөгч, менежер (2019)
- "Унаач хүүхэд" туслах дүр-хөрш, менежер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл) 2020
Телевизийн цуврал
- "Үгүйлэн санана" америк дахь монголчуудын тухай цуврал 35 нэвтрүүлэг
- "Америк дахь монголчууд" 100 сурвалжлага
- "Монголын шилдэг гэр бүлүүд" ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
- "Монголын шилдэг жуулчны баазууд" ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
- "Гайхамшигт дэлгэц" Монгол киноны 80 жилийн ойн цуврал нэвтрүүлгийн хөтлөгч
Зохион байгуулсан шоу, санаачилсан төслүүд
- ТШ-т, ХБ,АЖ Н.Сувдын уран бүтээлийн тоглолтыг UB Palaced 2003 онд зохион байгуулж хийсэн
- Монгол улсад киноны салбар үүсч хөгжисний 80 жилийн ойн "Гайхамшигт дэлгэц" төслийг санаачлан, хийсэн.
- "Суварган цэнхэр уулс" киноны 40 жилийн ойн төслийг ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн
- "Монгол киноны хүүхнүүд" төсөл
- МУГЖ Н.Батцэцэгийн тайлан тоглолтыг 2008 онд АНУ-ын Чикаго хотод хийсэн.
Бичсэн болон оролцон ажилласан номууд
- "Америкт амьдрахуй" (Америкийг зоригсдод гарын авлага болгон)
- "Кино бидний түүх" үндэсний кино урлаг үүсч хөгжисний 80 жилийн ойд зориулан гаргасан номын багт ажилласан
- "Жүжигчин ба би" (Урлагийг сонгосон хүүхэд залуучуудад гарын авлага болгон)
- Шилмэл зүйр цэцэн үгс (хэл яриа хөгжүүлэх сургалтын материал болгон)
- Онигооны ном (сэтгэхүй хөгжүүлэх материал болгон)
Хүртсэн цол, шан
- 1996 он — Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 1998 -Алтан гадас одон
- 2004 он — Монгол Улсын Гавьяат жүжигчин
- 2014 он-Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон
СЭТГЭГДЭЛ Үлдээх