Цахим мэдээ
Мэдээ

Бүжигчин М.Бямбаа МУГЖ цол хүртэхээр боллоо

 М.Бямбааг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Тэрбээр 2004 оноос МУҮУИТеатрт бүжигчинээр ажиллаж буй юм. М.Бямбаа нь Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол: 

  • 1999-2004 ХБК-ийн “Бүжгийн жүжигчин” мэргэжил 
  • 2004-2007 МУИС, “Урлаг судлаач, багш” БАКЛАВАР зэрэг
  • 2015-2017 СУИС-ийн БУС, “Бүжиг судлаач” МАГИСТР зэрэг
  • 2019 Удирдлагын академи МАГИСТР зэрэг 

Гадаад орны аялан тоглолтууд:

  • 2006 “Монгол Бүжгийн Гайхамшиг” аялан тоглолт /Итали/
  • 2006 Эрээн хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн тоглолт /БНХАУ, Эрээн хот/
  • 2007 “Чингис хаан музейн нээлт” /Унгар, Будапешт/
  • 2009 “Ардын Урлагийн Наадам” /Англи, Биллитхам/
  • 2010 “Монголын Соёлын Өдрүүд” /Какакстан, Астана/
  • 2010 Большой театрын тайзнаа “Монголын соёлын өдрүүд” /ОХУ, Москва/
  • 2010 “World Expo” /БНХАУ, Шанхай/
  • 2012 “World Expo” /БНСУ, Ёосү хот/
  • 2012 “Тэнгэр аялгуу” аялан тоглолт /Тайвань/
  • 2014 “Дэлхийн Эдийн Засгийн Форум” /Швейцарь, Давос/
  • 2014 МУ-н Ерөнхийлөгчийн айлчлалын хүндэтгэлийн тоглолт /Япон/
  • 2014 “Монголын Соёлын Өдрүүд” /БНХАУ, Бээжин/
  • 2015 “Авьяаслаг Азичууд” наадам /Малайз, Сингапур/
  • 2015 “Hi Seoul” festival /БНСУ, Сөүл/ 
  • 2015 Монгол, Хятад, Орос 3 улсын ЭЗ-н анхдугаар форум /БНХАУ, Хөх хот/
  • 2016 “Монгол Бүжгийн Гайхамшиг” тоглолт /Итали/
  • 2016 ЭСЯам үүсгэн байгуулагдсаны ойн хүндэтгэлийн тоглолт /ОХУ, Москва/
  • 2019 Сувдан театрын тайзнаа “Монголын Соёлын Өдрүүд” /БНХАУ, Бээжин/

Бүжгэн жүжгийн гол дүрүүд:

  • Нарны домог “Алунгоо”                             
  • Монголын их хатдын туульс “Сорхогтун хатан”                           
  • Цуутын цагаагч гүүний “Ээж”

СЭТГЭГДЭЛ Үлдээх