Цахим мэдээ
Мэдээ

MONGOLZ “Senzu” буюу М.Азбаяр Дэлхийн шилдэг тоглогч боллоо

“The Mongolz” багийн тамирчин М.Азбаяр буюу “Senzu” “CS”-ийн хамгийн том вебсайт болох “HLTV” болон “Thunderpick”-ийн нэрэмжит өнгөрсөн сарын Дэлхийн шилдэг тоглогчоор шалгараад байна. Шилдэг тоглогчийн шагналд түүнтэй хамт “Vitality” багийн ZywOo, ropz болон “Spirit”-ийн donk зэрэг гурван тамирчин өрсөлдсөн байна.

Senzu-ын хувьд өнгөрсөн сард АНУ-д болсон Остин Мэйжорын “EVP”-ээр (үнэ цэнтэй тоглогч) тодорсон. Мөн “G2” багтай тоглох үеэр нэмэлт цагийг оролцуулан 56 “kill” хийснээрээ Мэйжор тэмцээний рекордыг тогтоогоод байжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин