Цахим мэдээ
Мэдээ

Япон: Тошима тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

Японы Токара арлын гинжин хэлхээнд зургадугаар сарын 21-нээс хойш газар хөдлөлтийн чичиргээ 1000 гаруй удаа бүртгэгдсэн байна. Тэгвэл Пүрэв гаригийн 16:13 цагийн орчимд Кагошима мужид 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлөлт боллоо. Цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Токара арлуудын ойролцоо Тошима тосгонд болж өрнөжээ.

Газар хөдлөлт 20 орчим км гүнд болсон бөгөөд цунамийн аюул болоогүй.

Нөхцөл байдал тодорхойгүй, түгшүүртэй байгаа тул Тошима тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Өнөө өглөө оршин суугчдыг усан онгоцоор Кагошимагийн боомт руу нүүлгэсэн. Нүүлгэн шилжүүлэх ажил долоон өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Ойролцоох бусад арлын оршин суугчдыг ч нүүлгэн шилжүүлж магадгүй.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх