Цахим мэдээ
Мэдээ

"I lOVE SUSHI" олон улсын нүүдлийн үзэсгэлэн "Монгол арт" галерейд...

"I lOVE SUSHI" олон улсын нүүдлийн үзэсгэлэн "Монгол арт" галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Япон сангийн санаачилгаар олон орноор аялан хүрч буй нүүдлийн үзэсгэлэн бөгөөд Монгол дахь Японы Элчин сайдын яамны урилгаар "Монгол Арт" галерейд анх удаа дэлгэж байгаагаараа онцлог.

Mongolartgallery

Япон сан нь 1972 онд байгуулагдсан цагаасаа хойш соёл урлаг, япон хэлний боловсрол, япон судлал, мэдлэгийн солилцоо гэсэн гурван үндсэн чиглэлээр дэлхий даяар олон улсын соёлын солилцоо, төсөл хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаад соёл урлагийн солилцоог хөгжүүлэх шинэ санаачлагын хүрээнд япон хоол тэр дундаа олон хүний сайн мэдэх сүши хэмээх зоогийн тухай “Сүшиг мэдрэхүй” нүүдлийн үзэсгэлэнгээ  дэлгэж байна.

Mongolartgallery

2013 онд “Вашокү буюу японы уламжлалт хоолны соёл” нь ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн билээ. Сүши нь Японы уламжлалт хоолны гол төлөөлөлд тооцогддог бөгөөд амттай, үзэмж төгөлдөр, дээд зэргийн цэвэр, эрүүл хүнс гэдгээр алдартай юм. Өдгөө ч дэлхийн олон оронд сүши хэмээх нэрээрээ түгээд байна. Сүшиг Зүүн өмнөд Ази, Хятадын өмнөд хэсгээс гаралтай хэмээн үздэг бөгөөд 1,000 гаруй жилийн өмнө Японд дэлгэрчээ. Ингэхдээ Японы арлын байгалийн баялаг, хүмүүсийн мэдлэг туршлага, бүтээлч чадвар, амттай хоолыг шинэхэн дээр нь идэх хүсэл нь сүшинд томоохон өөрчлөлтийг авчирсан юм. Өнөөдөр сүши гэвэл хэний ч санаанд нигиризүши буух бөгөөд одоогоос 200 орчим жилийн өмнө Эдо буюу одоогийн Токио хотод анх бий болсон.

Эцэст нь, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн ноён Хибино Мицүтоши болон тусалж дэмжсэн бүхий л хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Mongolartgallery

Сүши одоо дан ганц Японд бус дэлхий дээрх олон хүмүүсийн таашаан идэх дуртай хоолны нэг болжээ. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь бидний салшгүй нэг хэсэг болсон сүшиний онцгой сэтгэл татам байдлыг дүрслэн өгүүлж, түүнийг олон хүнд хүргэх явдал юм. Та бүхэн сүшиг эрт дээр үед Японд хэрхэн хүлээн авч, өнөөгийн сүшитэй холбоотой соёл газар бүрийн байгаль, орчин ахуй, амьдралтын хэв маягтай хэрхэн уялдан хөгжиж ирснийг харахаас гадна ирээдүйд хоол, хүнсэнд тулгарах асуудал, ямар боломж байгааг ч мөн олж харах болно. Үзэсгэлэнгийн үеэр Токиогийн сүши ресторанд мэдэрч болох хоолны загварчилсан буланг бэлтгэсэн байгаа тул сүшид дуртай болон дургүй хэн болов ч үзэсгэлэнг таашаан сонирхож, сүшигээр дамжуулан Японы түүх, соёлын нэгээхэн хэсгийг мэдэрч чадвал зохион байгуулагч бидний хувьд үүнээс илүү баярлах зүйл байхгүй билээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх