Цахим мэдээ
Мэдээ

Жефф Безосын хурим долоо хоног үргэлжилжээ....

Тэд Венецид олны танил зочдоор дүүрэн хурим хийсний дунд Иванка Трамп, Кардашианы эгч дүүс, Леонардо ДиКаприо, Опра Уинфри, Том Брэди, Ашер тэргүүтэй хүмүүс уригджээ.

6-р сарын 28-нд Лос Анжелест болсон "Africa Outreach" хандивын арга хэмжээний үеэр Шарлиз Терон үг хэлэхдээ  “Бид л Безосын хуримд уригдаагүй хэдэн хүмүүс л бололтой байна. Гэхдээ зүгээр, учир нь тэд хөгийн, бид лаг хүмүүс” хэмээн хошигнон хэлжээ. 

Шарлиз Тероны зочдын жагсаалттай холбоотой хошигнол нь үндэслэлгүй ч биш юм. Учир нь долоо хоног үргэлжилсэн энэ тансаг  хуримын арга хэмжээнд олон алдартан ирсэн ба 250 гаруй зочидтой байсан гэсэн тооцоолол бий.  Поп дуучин Кэти Перригээс салаад удаагүй жүжигичн Орландо Блум ч бас хуримд хүрэлцэн ирсэн бол Кэти Перри “The Lifetimes Tour” аялан тоглолтын хуваарьтай байсан тул арга хэмжээнд оролцоогүй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх