Техас мужид долдугаар сарын 4-ний үүрээр орсон бороо үерийн гамшиг дагуулж, нас барагсдын тоо 82 хүрээд байна. Нийт хүний 28 нь хүүхэд байж магадгүй гэлээ. Мөн олон хүн сураггүй болж, аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх аврах ажиллагаанд цэргийнхэн тандалт хийхэд ихэвчлэн ашигладаг алсын удирдлагатай цэргийн нисгэгчгүй онгоцыг хэрэглэжээ.
Ойролцоох "Camp Mystic" охидын зусланд амарч байсан хүүхдүүд болон зөвлөх багш сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус зуслангийн эзэн Дик Истлэнд амрагчдыг амрах гэж байгаад амиа алджээ. Түүнчлэн орон нутгийн сайн дурын гал түймрийн албаны дарга Майкл Филлипс дуудлагын дагуу ажиллаж байгаад сураггүй болжээ.
Үерээс урьдчилан сэргийлэх дуут дохиоллын системийг санхүүжүүлэх талаар Техас мужийн Керр тойргийн албаныхан удаан хугацаанд хэлэлцсэн ч үр дүнд хүрч амжилгүй ийнхүү гамшиг учирсан талаар мэдээлэв.
Ерөнхийлөгч Дональд Трамп үерийн гамшигт Үндэсний цаг уурын албаны цомхотгол ямар ч хамаагүй "Энэ бол Байдены зохион байгуулалтгүй байдалтай холбоотой. Гэхдээ би Байденыг буруутгахгүй" гэв. Түүнчлэн саяхан ажлаасаа гарсан цаг уурын мэргэжилтнүүдийг эргүүлэн авах эсэхийг асуухад тэгэх шаардлагагүй гэж хариулсан байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх