Цахим мэдээ
Хаана

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ "БАЯРСГОЛД ХХК" УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ҮГҮЙ ХИЙХ ҮҮ

       Өвөрхангай аймгийн Уянга суманд төвтэй, сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын талбайд үйл ажиллагаагаа явуулж буй Баярсголд ХХК-ны тухай нутгийн иргэдээс цөөнгүй гомдол ирдэгийн нэг нь ундны усны эх үүсвэрт алт угааж, угаасан усаа голын ус руу цутгаж усны экосистемд сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн мэдээллийн дагуу Цахим ньюс сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт ажиллаж байна.

Баярсголд ХХК-ны хувьд:

  •  2015 онд Уянга сумын нутгийн ашигт малтмалын талбайд олборлолт эхлүүлсэн ч шинэ уурхай нээхэд орон нутгийн зөшөөрөл болон мэдээлэл дутмаг байсан талаар тухайн үед иргэдээс гомдол мэдээлэл ирж байжээ. Түүнчлэн
  •  2017 онд Алт олборлолт болон бусад үнэт металлын олборлолт нэмэгдсэн ч тусгай зөвшөөрлийн хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл гаргасан
  • 2019 онд Үйл ажиллагаа нь өргөжиж тоног төхөөрөмж нь шинэчлэгдсэн ч байгаль орчны нөхөн сэргээлт хангалтгүй, ой мод тайрах, голын эрэг эвдлэх гэх асуудал мэргэжлийн байгууллагуудаас болон орон нутгийн иргэдээс ирж байжээ
  • 2021 онд Алтны олборлолт хэвийн үргэлжилж орон нутгийн ажиллах хүчийг нэмэгдүүлсэн ч гэлээ Ажлын нөхцөл хөдөлмөрийн стандарт зөрчсөн талаар гомдол гарсан
  • 2023 онд Байгаль орчны менежмент нөхөн сэргээлтийн төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч хийгдээгүй хог хаягдал, усаар бохирдуулах зэрэг экосистемийн асуудал гарсан
  • 2025 онд Усны хэрэглээний зохицуулалт одоог хүртэл маргаантай хэвээр, нутгийн иргэдийн гомдол ирсээр байна.

      Тодруулбал Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт урсах Бөөрөлжүүтийн гол руу алт угаасан усаа цутгаж харин Бөөрөлжүүтийн гол нь Онги гол руу цутгадаг. Онги гол бол амьтан ургамал биологийн төрөл зүйлсийн амьдрах орчин төдийгүй усны нөөц, нутгийн иргэдийн усан хангамжийн чухал хэсэг болдог.

Голын усанд, тэр тусмаа ундны усанд химийн хор нөлөө орвол тархи мэдрэлийн тогтолцоонд хуримтлагдаж, тухайн ундны усыг хэрэглэсэн амьтан ургамлыг идэхэд хор болох аюултай. Голын усанд орж буй химийн болон физик бохирдол нь загас, шавьж, микроорганизмын амьдрах орчныг устгах бөгөөд шшнээс экосистемийн тэнцвэр алдагдах аюултай. Мөн усны өнгө, үнэр өөрчлөгддөг. Усан дахь нэг төрлийн бохирдол нь бусад амьд биетүүдэд дам нөлөө үзүүлж, экосистемийн нийт тэнцвэрт байдлыг бүхэлд нь алдагдуулна

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх