Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо олон арван жил ажилласан ахмадуудын амьжиргааны баталгаа болж ирсэн. Гэвч өнөөдөр тэтгэврийн хэмжээний ялгаа ахмадуудын дунд харилцан шударга бус байдал үүсгэж буйг үл тоох аргагүй болжээ. Монголын нийгмийн хамгийн эмзэг бүлэг бол олон арван жил хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд юм. Гэвч өнөөдөр тэдний зарим нь сая төгрөгг ч хүрэхгүй тэтгэвэр авч байхад нөгөө хэсэг нь 2-3 сая төгрөгийн тэтгэвэр авч сууна. Энэ бол зөвхөн мөнгөний зөрүү биш, харин харьцангуй шударга бус байдлын бодит илэрхийлэл. Ахмадуудын зүгээс тавьж буй гол шаардлага бол тэтгэврийн доод хэмжээг ижил түшинд 1.5 сая төгрөгт хүргэх. Учир нь амьдралын өртөг, хүнсний үнэ, эм тарианы зардал өдөр тутамд нэмэгдэж байгаа энэ үед 700 мянган төгрөгний тэтгэвэр нь амьжиргааны наад захын хэрэгцээг ч хангахгүйд хүрчээ.
Тэтгэврийн тогтолцоонд хамгийн ихээр ажиглагдаж буй бэрхшээл бол тэтгэвэр авагчдын хоорондын ялгаа юм. Хэдхэн сарын өмнө л нэг ижил насны хоёр ахмадын нэг нь 450 мянгаар амьдарч байхад нөгөө нь 1.5 сая төгрөгөөр амьрал ахуйгаа авч явж байсан. Хөдөлмөрийн жил, цалингийн хэмжээнээс хамаарч ялгаатай тогтолцоо бий болгосон ч, нийгмийн тэгш байдлын зарчим алдагджээ. Үүнээс улбаалж үнийн өсөлтөд тэтгэврийн доод хэмжээнд буй ахмадууд хамгийн ихээр дарлуулж байна.
Манай улсын хувьд даатгалын шимтгэл, хөдөлмөрийн жилээс хамааруулсан систем нь онолын хувьд зөв боловч амьдрал дээр амьжиргааны зөрүүг улам нэмэгдүүлж байдаг. Инфляци, амьжиргааны өртөг огцом өсч байгаа энэ үед доод хэмжээний тэтгэвэртэй ахмадууд хамгийн ихээр хохирч байна.
Тиймээс ахмадуудын амьдралын баталгааг хангах нь зөвхөн нийгмийн халамжийн бодлого бус харин төрийн хариуцлага, шударга ёсны шалгуур юм.
Гадны улсад:
АНУ

ЯПОН

БНСУ

СЭТГЭГДЭЛ Үлдээх