Хип хоп урсгалаас хар тамхи үнэртэх нь хэвийн үзэгдэл мэт. Уран бүтээлээрээ бус, хэрэглээгээрээ “чангахан рэп” хийж, тайзнаас бус тамхинаас таашаал мэдрэмжийг хайдаг болсон артист нэртэй алдартнууд сүүлийн жилүүдэд олширлоо. Сүүлийн 5 жилд манай улсад бүртгэгдсэн хар тамхитай холбогдсон оддын талаарх мэдээллийг хүргэе.
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү
хар тамхигүй ирээдүйг нь бүтээж өгөх, түүний эсрэг тэмцэж явсан дуучин залуугийн үг, үйлдэл нь зөрж 2019 онд өөрийнхөө гэрийн гадна автомашин дотороо хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх урьдчилан хорих 461-р ангид нэг сарын хугацаатайгаар хоригдон шалгагдаж байжээ.

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал
Эргэн сануулахад, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өмнө нь буюу 2016 онд мансууруулах бодис хэрэглэж, улмаар шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон бөгөөд үүнийг нь тэнсэн харгалзжээ. Ингэхдээ шүүхээс "Хар тамхитай тэмцэж, олон нийт хүүхэд залуучуудад хар тамхийг буруу зүйл гэдгийг ухааруулж ойлгуулах ажлуудыг санаачлан хийгээрэй" хэмээн итгэл хүлээлгэснээр түүнд оноосон хоёр жилийн хорих ялыг тэнссэн байдаг. Гэвч Дуучин Х.Бат-Ундрал нь саяхан болсон “Сургууль минь баяртай” тоглолтынхоо үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй гэх хэргээр шалгагдажээ.

Хувьсал продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олноо танигдсан Жүжигчин Б.Энхтүвшин
ТЭРЭЭР 2019 оны аравдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний хамт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан байдаг. Түүний биеэс “Мөс” гэх бодис илэрсэн бөгөөд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, 100 мянган төгрөгөөр торгуулж байжээ

"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг
Нэгэн цагт уран бүтээлээрээ охид залуусыг байлдан дагуулж явсан "Мотив" хамтлагийн дуучин Жижгээг хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас баривчилсан. (2019.12.17)-т түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байв
![]()
Ice Top хамтлагийн дуучин гэх нэрээр алдаршсан Коби
2018 онд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ангид эдэлж байжээ.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонссон ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан билээ.

Дуучин Morningstar буюу Б.Аззаяа
Хамгийн сүүлд гэхэд л дуучин Morningstar буюу Б.Аззаяа хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял аваад байна. Тодруулбал, өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 3-нд нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт артист Morningstar буюу Б.Аззаяа, Davaidasha нарыг саатуулсан. Улмаар Morningstar буюу Б.Аззаяад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьдчилсан байдлаар илэрсэн байдаг.

Дуучин Roockie буюу У.Мөнхбагана
Тэрбээр автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдаж, шүүхээс нэг жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр арван сар хоригдож, 2021 онд суллагдсан билээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байсан юм.
![]()
Дуучин Don Dior
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс нэг жилийн хорих ял авсан. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан байдаг.

Фэнүүд нь шинэ цомог хүлээх биш, шүүхийн мэдээ уншдаг болсон гэхэд хилсдэхгүй. Эцэст нь хэлэхэд, хип хоп соёлын нэрийн хуудас нь хөгжим биш, харин харласан мөрдөнгийн тэмдэглэл болоод хувирч байгаа нь харамсалтай.
СЭТГЭГДЭЛ Үлдээх