Цахим мэдээ
Хэн

П.Орхон Дэлхийн алт дээрээ хүрэл медаль нэмж хүртлээ

Хорват улсын Загреб хотын дэвжээнээс Монголын шигшээ багийнхны дөрөв дэх медалийг Пүрэвдоржийн Орхон хүртлээ.

2017 оны ДАШТ-д түрүүлсэнээс хойш багагүй зүйлийг үзэж туулж, давж гарсан Монголын орчин цагийн төдийгүй түүхэн дэх шилдэг бөхчүүдийн нэг хүрэл медалийн төлөө Нигерийн Эстер Колаволэг 6:5-аар хүнд барилдаанд яллаа. П.Орхон энэ ДАШТ-д Нигериэс гаралтай хоёр бөхтэй барилдлаа. Нэг нь шөвгийн наймд учраа таарсан АНУ-ын Диана Нвачукву байсан. Түүнийг 5:2-оор ялсан юм.\

Ийнхүү П.Орхоны хүртсэн медалиар Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын энэ удаагийн ДАШТ-ий барилдаан дууслаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх