Цахим мэдээ
Хаана

Батлан хамгаалах салбар 2 настай хүүхдийн эрэн хайх ажиллагаанд нэгдлээ

       Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд сураггүй алга болоод дөрөв дэх өдрөө эрэн хайх ажиллагааг нутгийн онцгой байдлын газар болоод сайн дурын иргэд үргэлжлүүлж байна. Мөн Нийслэл хотоос ажиллагаанд эрэлч ноход, нисдэг тэрэг, дрон гэх мэт зүйлсийг ашиглаж байгаа юм. Гэвч төдийлөн эрлийн ажиллагаанд сэжүүр гарч ирээгүй... Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Батлут эрлийн ажиллагаанд Орхон аймгийн зэвсэгт хүчний 186 лугаар ангиас есөн хүний бүрэлдэхүүнтэй техник, цэргийн хээрийн гал тогооны 2 ком хэрэгсэл зэргийг илгээжээ. Нутгийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр эрлийн ажиллагаанд нэн хэрэгцээтэй байгаа зүйлсийг илгээж буй нь энэ юм. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх