Цахим мэдээ
Хэн

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би нүүрсний хулгайчдад хөөгдөхгүй

    МАН-ын намын дотоод маргаан далайцтай өрнөж ордон дотор ч хэрэлдсээр... Тус нам өнгөрсөн долоо хоногт намын даргаа тодруулах явцад ч мөн л маргаантай асуудлууд гарч өнөөдөр энэ маргаан даргын суудлаас хальж намаасаа гишүүнээ хөөх асуудал хүртэл тулсан. Тодруулбал тус намын гишүүн Б.Энхбаяр телевизэд өгсөн ярилцлагадаа УИХ-ын дарга, саяхан МАН-ын даргаар сонгогдоод буй Д.Амарбаясгалангийн талаар ноцтой мэдэгдлийг өгснөөр эхэлж улмаар түүний ярилцлагын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт өгсөн мэдэгдэлдээ мөн л УИХ-ын даргыг нүүрсчин хэмээн ил тод зарлаж, түүнтэй зэрэгцүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох болсон тухай мэдээ олныг алмайрууллаа. Үнэхээр МАН дотоод асуудалтайгаа тэмцэлдэж, эрх ашгийн төлөө явж буй этгээдүүдээсээ салах эрмэлзлэлтэй байна уу эсвэл даргын суудлын төлөө улайсан хэнийг ч гүтгэхэд бэлэн байна уу гэдэг шүүхээр эцэслэгдээгүй учраас маргаантай хэвээр...

Ямартай ч өнөөдөр УИХ-ын Б.Энхбаяр өгсөн мэдэгдэлдээ өчигдөр орой өрнөсөн МАН-ын хяналтын хорооны гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд хяналтын хороонд өнгөрсөн жил нүүрсний сонсголд гэрчээр дуудагдаж байсан этгүүдүүд багтсан тухай мэдэгдлээ. Тиймээс тэрбээр "Би нүүрсчдэд хөөгдөхгүй" хэмээн илэрхийлээд өнөөдөр чуулганы хуралдааны дараа албан ёсны мэдэгдэл хийхээ илэрхийллээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх