Цахим мэдээ
Хаана

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД MASIMO RAD-57 CO-OXIMETER ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь угаарын хий буюу нүүрстөрөгчийн дан ислийн (CO) хордлогыг эрт илрүүлж, түргэн шуурхай тусламж үзүүлэх зорилтын хүрээнд MASIMO RAD-57 Pulse CO-Oximeter 10 ширхэг оношилгооны төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүллээ.

Энэхүү төхөөрөмж нь угаарын хийн хордлогод өртсөн иргэний цусанд агуулагдах карбоксигемоглобины түвшинг газар дээр нь богино хугацаанд тодорхойлж, биеийн байдлыг үнэлэх боломжийг олгодог. Ингэснээр эмнэлгийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний хожимдлоос сэргийлж, амь насыг аврах магадлалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх