Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг эрчимжүүлнэ.
Хотын томоохон хотхон, хорооллуудын зогсоол хүрэлцээгүйгээс болж иргэд замын 1-р эгнээнд машинаа байрлуулах нь хэвийн үзэгдэл болж, хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлсээр байна. Содон хорооллын ард шинээр тавигдсан 6 эгнээ зам хүртэл оршин суугчдын зогсоолын хомсдолыг нөхөх талбар мэт болж, машины урт дараалал үүсч, замын зорчих хэсгийг түрж эхэлжээ. Шинэ зам зорчих урсгалыг сайжруулах зорилготой байсан ч анхны үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байна. Энэ бүхэн нь барилгын компаниуд хотхон төлөвлөхдөө зогсоолын бодит хэрэгцээг тооцохгүй, зөвхөн барилтын тоо, талбайн ашиглалтад анхаардаг гаж хандлагын үр дүн юм. Оршин суугчдын тав тух, хотын хөдөлгөөний зохион байгуулалт хоёр зэрэгцэн орших ёстой. Иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж буй энэ асуудалд барилгын компаниуд илүү хариуцлагатай, хэтийн төлөвтэй хандаж, зогсоолын хүртээмжийг зайлшгүй хангаж байж л хотын ачаалал бодитоор буурах боломжтой.
СЭТГЭГДЭЛ Үлдээх