Цахим мэдээ
Урлаг, Спорт

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

“Google Trends”-ээс өнгөрч буй 2025 онд хамгийн их хайлгасан алдартнуудын чансааг гаргалаа. Эл жагсаалтыг реппер, продюсер Кендрик Ламар тэргүүллээ.

Кендрик Ламарын хувьд түүний шинэ цомог “Billboard”-ийн эхний 10 байрын долоог нь эзэлсэн юм. 2025 онд тэрбээр үзэгчдийнхээ тоогоор Майкл Жексоныг даван гарсан. Тодруулбал, NFL-ийн финалын тоглолтын үеэр хийсэн түүний тоглолтыг 133,5 сая хүн үзсэн нь Жексоны 133,4 саяас илүү гарсан юм.

“Google Trends”-ээс гаргасан дээрх жагсаалтад мөн АНУ-ын реппер D4vd, телевизийн хөтлөгч, жүжигчин Жимми Киммел, АНУ-ын улс төрч Тайлер Робинсон, Ромын хамба Лев XIV, хөлбөмбөгч Шедер Сандерс, Канье Уэстын эхнэр Бьянка Цензори, АНУ-ын Нью-Йоркийн шинэ Амбан захирагч Зохран Мамдани, Шведийн эко зүтгэлтэн Грета Тунберг, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи нарын нэрс багтжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин