Цахим орчинд “22 настай эмэгтэй ажлынхаа Шинэ жилийн баярт орж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар осгосон” гэх агуулга бүхий мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудлыг ГССҮТ-өөс тодруулахад, “Энэ үйл явдал 3 жилийн өмнө болсон. Гэхдээ Шинэ жилийн баяртай холбоотойгоор хүн осгож, гэмтсэн тохиолдол их бүртгэгдэж байна. Иймд иргэд та бүхэн Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундаанаас аль болох татгалзаж, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
НЭМЭЛТ: Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 онд осголт, хөлдөлтийн улмаас нийт 477 хүн тусламж, үйлчилгээ авсан бол 2025 оны эхний 11 сарын байдлаар 244 хүн ханджээ. Осгосон, гар хөлөө хөлдөөсөн хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 196, эмэгтэй 48 хүн байгаа юм. Үүнээс 0-18 насны хүүхэд 39 байна.
Мөн 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийт 69 хүн осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан байна.
ЗӨВЛӨМЖ:
СЭТГЭГДЭЛ Үлдээх