“Хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон, илүү тогтвортой ирээдүйг бүтээх цаг ирлээ. Эрчим хүчний хомсдол, оргил ачааллын дарамт, уур амьсгалын өөрчлөлт бүгдэд нь нэг хариулт бий. Энэ бол сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хуримтлуулах дэвшилтэт шийдэл.”
“Эрчим хүчний салбарт шинэчлэл авчирч буй Улаанбаатар Энержи ХХК технологийн дэвшил, хариуцлагатай менежмент, ногоон хөгжлийн үзэл санааг хослуулан ажиллаж байна. Компанийн эрхэм зорилго бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч тэргүүлэгч болох, Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах юм.” “Багануурын батерей хуримтлуурын станц нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй дэвшилтэт технологийн шийдэл юм. Энэ нь сэргээгдэх болон төвийн эрчим хүчний системийг уялдуулан тогтворжуулах стратегийн ач холбогдолтой төсөл.”

Техникийн хэсэг:
110/35кВ дэд станц
110кВ ил хуваарилах байгууламж
35кВ хаалттай хуваарилах байгууламж
UPS – 200 МВт.ц багтаамжтай
27 батарей контайнер, 27 трансформатор, халаалт, хөргөлтийн ухаалаг систем
4.5 цагийн турш 50 МВт чадлаар ажиллах бүрэн боломжтой.
“Энэ цогц систем нь богино хугацаанд хийгддэг, найдвартай ажиллагаагаараа онцлог. Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед тогтвортой цахилгаан хангамжийг хангах гол хөдөлгөгч хүч болох юм.
“ҮР ДҮН БА ХҮРЭЭ”
“Өнөөдрийн байдлаар тус станц 62.5 сая гаруй кВт.цаг эрчим хүчийг төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлээд байна. Энэ нь эрчим хүчний ачааллыг тэнцвэржүүлж, сэргээгдэх эх үүсвэрийн хэрэглээг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.” “Бидний дараагийн зорилго сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах. Улаанбаатар Энержи ХХК эрчим хүчний салбарын шинэ эринд тэргүүлэгч нь байх болно.”
НОГООН ЭРЧИМ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ЦЭНЭГ...
“Бидний бүтээж буй эрчим хүч ирээдүйн гэрэл. Байгальд ээлтэй, тогтвортой, найдвартай. Багануурын Батерей Хуримтлуурын Станц Ногоон эрчим хүч, хөгжлийн цэнэг!”
СЭТГЭГДЭЛ Үлдээх