Цахим мэдээ
Хаана

ДЦ-ийн 05-р ангийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зоджээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний 00.10 цагт “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл бүртгэгджээ. Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. "Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлэх болно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх