Цахим мэдээ
Юу

СУДАЛГАА:  Миллениал үеийн эцэг эхчүүд өнөөдөр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ өөрсдийн бага насны шийдэгдээгүй сэтгэлийн шархаа эдгээхээр хичээж байна

 Talker Research-ийн судалгаагаар миллениал буюу 80,90-ээд оны эцэг эхчүүдийн 68 гаруй хувь нь хүүхдээ халамжлахын зэрэгцээ өөрийгөө сэтгэл зүйн хувьд эдгээх энэ хоёрын тэнцвэрийг олохыг зорьж буйг тогтоожээ.  Өөрөөр хэлбэл, тэд өмнөх үеэс уламжилсан сөрөг хэв маяг, “ингэж л байдаг” гэх хандлагыг “ингэх албагүй” гэж зоригтойгоор тасалж эхэлсэн байна. Багадаа хэлж чадаагүй үгс, дарагдсан мэдрэмжүүдээ ухамсарлан, хүүхдүүддээ хуучин шарх, хуучин арга барилыг дамжуулахгүй байхыг сонгожээ. 

 Тэд хүүхдээ хайрлан халамжлахын зэрэгцээ дотоод “бяцхан өөртэйгөө” дахин холбогдож, аажмаар өөрсдийн шархаа эдгээж байна.
 

Хүүхэд өсгөх ба хувь хүний хөгжил гэсэн энэхүү давхар аялал нь миллениал үеийнхнийг тодорхойлох шинж болжээ. Сэтгэл хөдлөлийн ухамсар нэмэгдэхийн хэрээр тэд хүүхдээ илүү эрүүл, илүү аюулгүй, хайранд суурилсан орчинд өсгөхийг зорьж байна 


 Эх сурвалж: Talker Research
 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин