Цахим мэдээ
Юу

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Маргааш аргын тооллын 2026-3-3, Мягмар гараг, Билгийн тооллын 15, Ангараг гараг, Өдрийн наран 7 цаг 30 минутад мандаж,18 цаг 39 минутад жаргана. Бага морь одтой, улаан хулгана өдөр

Үс засуулбал: Өлзийтэй сайн.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Сар бүтэн хиртэнэ. /18 цаг 44 минутаас 22 цаг 23 минутын хооронд үргэлжлэх ба оргил үе нь 19 цаг 33 минутад тохиолдоно./

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин