Цахим мэдээ
Юу

“Мөнгөн мод 2025” наадмын бүртгэл үргэлжилж байна

Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2025” наадмын бүртгэл үргэлжилж байна.

 

Тус наадам Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилготой юм.

Шилдэг уран бүтээлч, шилдэг уран бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” наадамд нэр дэвших журам, үйл ажиллагааны удирдамж болон нэр дэвших маягтыг https://shorturl.at/GXY8d линкээс татаж авах боломжтой. Мөн нэр дэвшигчид материалаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон mungenmod@gmail.com цахим хаягаар ирүүлж болох аж.

 

Материал хүлээн авах хугацаа энэ сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин